«~нгаа, ~хийнгээ» — «ながら»-гийн бичгийн хэлбэр
«~つつ» нь «~ながら»-тай адил «нэг үйлийг хийнгээ зэрэг өөр үйл хийх»-ийг илэрхийлнэ. Монголоор «~нгаа», «~ хийхийн зэрэгцээ».
Утга ижил ч өнгө аяс ялгаатай: «ながら» нь өдөр тутмын ярианы, «つつ» нь мэдээ, илтгэл, бичгийн хэлбэрт хэрэглэгдэх албан ёсны хэллэг. «Хөгжим сонсонгоо хичээл хийх» гэх мэт энгийн үйлд «つつ» хэрэглэвэл хэт хөшүүн сонсогдоно.
Хоёр үйлийн эзэн нэг хүн (нэг субъект) байх ёстой.
💡 «~つつも» нь «~ хэдий ч, ~ мэдсээр байж» гэсэн эсрэгцүүлсэн утгатай: 「体に悪いと知りつつも、たばこをやめられない」 (биед муу гэдгийг мэдсээр байж тамхиа хаяж чадахгүй).
💡 «~つつある» нь «~ сээр байна, ~ сан явцтай» гэсэн аажмын өөрчлөлтийг заана: 「景気は回復しつつある」 (эдийн засаг сэргэж байна).
💡 Лавлах: номын х.223 «~つつ».
💡 Хэрэглээ: албан, хатуу хэллэг — дотны хүнтэй ярихад хэрэглэхгүй.
💡 Чухал байдал: ★★